Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 127:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас наашТүүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм.ЭЗЭН хотыг хамгаалахаас наашМанаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.

2. Та нарын хувьд эрт босон,Орой болтол унтахгүй байж,Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм.Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.

3. Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг,Умайн үр жимс бол шагнал юм.

4. Дайчны гарт буй сумтай адилЗалуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ.

5. Тэднээр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтэй вэ!Тэд дааман хаалган дээр дайснуудтайгаа ярилцах үедээИчгүүрт орохгүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 127