Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 126:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үедБид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ.

2. Тэгээд бидний ам инээдээр,Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм.Тэгээд тэд үндэстнүүдийн дунд“ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм” гэв.

3. ЭЗЭН бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэн юм.Бид баярлаж байна.

4. Өө, ЭЗЭН, бидний олзлогдогсдыгӨмнөдийн гол горхинууд шиг сэргээгээч.

5. Нулимс дуслуулан үр суулгагчидБаяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.

6. Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүнБагцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 126