Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 122:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэд надад “ЭЗЭНий өргөө уруу явцгаая” гэхэдБи баярласан.

2. Иерусалим аа, бидний хөлЧиний дааман хаалганы дотор зогсож байна.

3. Иерусалим их шигүү хот шиг байгуулагдсан,

4. Тийшээ овгууд, ЭЗЭНий овгуудЭЗЭНий нэрд талархал өргөхөөрИзраилийн тогтоолын дагуу очдог юм.

5. Учир нь тэнд шүүхэд зориулан сэнтийнүүдийг,Давидын гэрийн сэнтийнүүдийг тавьсан байв.

6. Иерусалимын амар амгалангийн төлөө гуй.“Чамайг хайрлагчид өлзийтэй байх болтугай.

7. Амар амгалан чиний ханан хэрмийн дотор,Сайн сайхан чиний орднуудад байх болтугай”.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 122