Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 118:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

5. Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.

6. ЭЗЭН миний талд, би айхгүй.Хүн надад юу хийж чадах вэ?

7. ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна.Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.

8. Хүнд итгэхээсЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

9. Ноёдод итгэхээсЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

10. Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.

11. Тэд намайг хүрээлжээ, тэд намайг хүрээлжээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.

12. Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлсэн.Тэд өргөст бутны дундах гал мэт унтарчээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал тасална.

13. Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн,Гэвч ЭЗЭН надад тусалсан юм.

14. ЭЗЭН бол миний хүч ба миний дуу,Тэр миний аврал болсон юм.

15. Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна.ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 118