Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 118:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Зөв шударга хүний майханд баяр хөөртэй хашхираан, авралын дуу байна.ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.

16. ЭЗЭНий баруун мутар өндөрт өргөгдсөн.ЭЗЭНий баруун мутар эрэлхэг зоригтойгоор үйлддэг.

17. Би үхэхгүй, харин амьдарч,ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.

18. ЭЗЭН намайг хүндээр гэсгээсэн,Гэвч намайг үхэлд хүргээгүй.

19. Надад зориулж зөв шударгын дааман хаалгыг нээгээч.Би түүгээр орно, би ЭЗЭНд талархал өргөнө.

20. Энэ бол ЭЗЭНий дааман хаалга юм.Зөв шударга хүн түүгээр орох болно.

21. Та надад хариулсан бөгөөдТа миний аврал болсон учраасБи Танд талархал өргөнө.

22. Барилгачдын голсон чулууБулангийн тулгуур чулуу болов.

23. Энэ бол ЭЗЭНээс бөгөөдБидний нүдэнд гайхалтай юм.

24. Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм.Үүнд хөгжилдөн баярлацгаая.

25. Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач.Өө, ЭЗЭН, бид залбирч байна, дэвшлийг өгөн соёрхооч!

26. ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ.Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөсөн юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 118