Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 118:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНд талархал өргө. Учир нь Тэр сайн,Учир нь Түүний хайр энэрэл мөнхийн юм.

2. Израильчуудаар хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

3. Аароны гэрээр хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

4. ЭЗЭНээс эмээгчдээр хэлүүл,“Түүний хайр энэрэл мөнхийн юм”.

5. Зовлон дундаас би ЭЗЭН уруу хашхирсан юм.ЭЗЭН надад хариулж, намайг уудам газарт авчирсан.

6. ЭЗЭН миний талд, би айхгүй.Хүн надад юу хийж чадах вэ?

7. ЭЗЭН надад туслагчдын дунд миний талд байна.Тиймээс би намайг үзэн яддаг хүмүүс уруу харах болно.

8. Хүнд итгэхээсЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

9. Ноёдод итгэхээсЭЗЭНий дотор хоргодох нь илүү дээр.

10. Бүх үндэстнүүд намайг бүсэлжээ.ЭЗЭНий нэрээр би тэднийг заавал бут цохино.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 118