Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 116:5-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.

6. ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.Намайг дорд болоход Тэр намайг аварсан.

7. Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.

8. Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,Нүдийг минь нулимснаас,Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.

9. Би ЭЗЭНий өмнөАмьдын нутагт алхах болно.

10. “Би ихэд зовж шаналсан” гэж хэлэхдээБи итгэсэн юм.

11. Би бачимдахдаа“Бүх хүмүүс худалч” гэж хэлсэн.

12. Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөөБи ЭЗЭНд юугаар хариулах вэ?

13. Би авралын хундагыг өргөж,ЭЗЭНий нэр дээр дуудна.

14. Би бүх ард түмнийх нь өмнөЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 116