Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 116:11-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Би бачимдахдаа“Бүх хүмүүс худалч” гэж хэлсэн.

12. Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөөБи ЭЗЭНд юугаар хариулах вэ?

13. Би авралын хундагыг өргөж,ЭЗЭНий нэр дээр дуудна.

14. Би бүх ард түмнийх нь өмнөЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.

15. Өөрийнх нь бурханлаг хүмүүсийн үхэлЭЗЭНий мэлмийд үнэ цэнэтэйд тооцогддог.

16. Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц,Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ.Та миний хүлээсийг тайлсан юм.

17. Танд би талархлын тахилыг өргөж,ЭЗЭНий нэр дээр дуудна.

18. Би бүх ард түмнийх нь өмнөЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ.

19. Иерусалим аа, чиний гол дунд,ЭЗЭНий өргөөний хашаанд би тангарагласнаа биелүүлнэ.ЭЗЭНийг магтагтун!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 116