Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 116:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би ЭЗЭНд хайртай. Учир нь ТэрМиний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог.

2. Тэр намайг чих тавин сонсдог учраасБи амьд байх хугацаандаа дуудах болно.

3. Үхлийн уяа намайг ороож,Үхэгсдийн орны аймшгууд над дээр иржээ.Би зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай ч учирсан.

4. Тэгээд би ЭЗЭНий нэр дээр дуудан“Өө, ЭЗЭН, би Танаас гуйя, амийг минь авраач!” гэв.

5. ЭЗЭН бол нигүүлсэнгүй ба зөв шударга.Тийм ээ, бидний Бурхан бол өрөвч.

6. ЭЗЭН гэнэн цайлган хүнийг хамгаалдаг.Намайг дорд болоход Тэр намайг аварсан.

7. Сэтгэл минь ээ, эргээд амар тайван бол доо.Учир нь ЭЗЭН чамд их өгөөмөр хандсан юм.

8. Учир нь Та миний сэтгэлийг үхлээс,Нүдийг минь нулимснаас,Хөлийг минь бүдрэхээс аварсан билээ.

9. Би ЭЗЭНий өмнөАмьдын нутагт алхах болно.

10. “Би ихэд зовж шаналсан” гэж хэлэхдээБи итгэсэн юм.

11. Би бачимдахдаа“Бүх хүмүүс худалч” гэж хэлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 116