Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 115:5-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй.Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.

6. Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй.Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.

7. Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй.Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй.Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.

8. Тэдгээрийг бүтээгчид,Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.

9. Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

10. Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

11. ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

12. ЭЗЭН биднийг санасаар ирсэн. Тэр биднийг ерөөнө.Тэрээр Израилийн гэрийг ерөөнө.Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.

13. Тэрээр ЭЗЭНээс эмээдэг хүмүүсийгИх багагүй хамтад нь ерөөнө.

14. ЭЗЭН та нарыг ч,Үр удмуудыг чинь ч өсгөн өнөр өтгөн болгох болтугай.

15. Та нар тэнгэр газрыг бүтээгчЭЗЭНээс ерөөл хүртэх болтугай.

16. Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ,Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн.

17. Үхэгсэд ЭЗЭНийг магтдаггүй,Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 115