Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 115:2-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Үндэстнүүд юунд“Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ?

3. Харин бидний Бурхан тэнгэрт байдаг.Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.

4. Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюуХүний гарын бүтээл болой.

5. Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй.Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.

6. Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй.Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.

7. Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй.Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй.Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.

8. Тэдгээрийг бүтээгчид,Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.

9. Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

10. Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

11. ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.

12. ЭЗЭН биднийг санасаар ирсэн. Тэр биднийг ерөөнө.Тэрээр Израилийн гэрийг ерөөнө.Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 115