Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 111:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Түүний ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй бөгөөдТүүний зөв шударга байдал мөнхөд байдаг.

4. Тэр Өөрийн гайхамшгуудыг дурсагдахаар болгодог.ЭЗЭН бол нигүүлсэнгүй болоод өрөвч.

5. Тэр Өөрөөс нь эмээгчдэд хоол хүнс өгсөн.Тэр Өөрийнхөө гэрээг мөнхөд санах болно.

6. Тэр үндэстнүүдийн өв залгамжлалыг Өөрийн ард түмэнд өгснөөрӨөрийн үйлсийн хүчийг тэдэнд мэдүүлсэн.

7. Түүний мутрын үйлс бол үнэн ба шударга ёс юм.Түүний бүх тогтоолууд баттай юм.

8. Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон.Тэд үнэн ба шударга ёсоор үйлдэгдсэн.

9. Тэр Өөрийн хүмүүст золилтыг илгээсэн.Тэр Өөрийн гэрээг мөнхөд байгуулсан.Түүний нэр бол ариун болоод сүрдмээр юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 111