Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 11:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН дотор би хоргоддог.Та нар сэтгэлд минь хандан“Өөрийн уул уруу шувуу шиг зугт” гэж яаж хэлж чадаж байна аа!

2. Харагтун, хорон муу хүмүүс нумаа хөвчилж,Сумаа тавихаар зэхэж байгаа ньХаранхуйд шулуун шударга зүрхтэй хүн уруу харвахын тулд болой.

3. Хэрэв сууриуд устгагдвалЗөв шударга хүн юу хийж чадах вэ?

4. ЭЗЭН Өөрийн ариун сүмд байна.ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.Түүний мэлмий, түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм.

5. ЭЗЭН зөв шударга хийгээд хорон муу хүнийг шалгадаг бөгөөдХүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.

6. Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөдГал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.

7. ЭЗЭН зөв шударга, Тэрээр зөв шударга байдалд дуртай.Шулуун шударга хүн Түүний царайг харах болно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 11