Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 109:4-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог.Харин би залбирч байна.

5. Ингэж тэд надад сайныг муугаар,Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.

6. Хорон муу хүнийг түүний дээр томилж,Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.

7. Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж,Түүний залбирлыг ч нүгэл болгооч.

8. Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч.Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.

9. Түүний хүүхдүүдийг өнчин,Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.

10. Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.

11. Түүнд зээлдүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,Гаднын хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.

12. Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!

13. Түүний үр удмуудыг таслаач.Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.

14. Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг ЭЗЭНий өмнө сануулж,Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.

15. Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаарТэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.

16. Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,Мөн зүрх нь шаналсан хүнийг хавчсан юм.

17. Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ.Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.

18. Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,Хараал нь ч түүний биед ус шиг,Түүний ясанд тос шиг шингэсэн.

19. Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт,Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.

20. Энэ нь намайг буруутгагчдад хийгээдМиний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.

21. Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач.Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.

22. Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөдЗүрх минь миний дотор шархадсан.

23. Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.Би царцаа мэт хийсэн туугдсан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 109