Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 109:22-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөдЗүрх минь миний дотор шархадсан.

23. Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.Би царцаа мэт хийсэн туугдсан.

24. Мацаг барьснаас болж өвдөг минь сулран,Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.

25. Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон.Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.

26. Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач.Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач.

27. Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч.ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.

28. Тэд харааг, харин Та ерөөгөөч.Тэд босохдоо ичгүүрт орно,Харин Таны зарц баярлах болно.

29. Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж,Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 109