Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 109:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Миний магтаалын Бурхан,Бүү дуугүй байгаач.

2. Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн.Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.

3. Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.

4. Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог.Харин би залбирч байна.

5. Ингэж тэд надад сайныг муугаар,Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.

6. Хорон муу хүнийг түүний дээр томилж,Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.

7. Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж,Түүний залбирлыг ч нүгэл болгооч.

8. Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч.Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.

9. Түүний хүүхдүүдийг өнчин,Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.

10. Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.

11. Түүнд зээлдүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,Гаднын хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.

12. Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!

13. Түүний үр удмуудыг таслаач.Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.

14. Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг ЭЗЭНий өмнө сануулж,Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.

15. Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаарТэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 109