Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 107:35-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

35. Тэрээр цөлийг усны цөөрөм,Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.

36. Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг.Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан,

37. Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж,Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.

38. Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж,Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.

39. Тэд дарамт, арчаагүй байдал, уй гашуугаас болжЦөөрч, доройтсон үед

40. Тэр ноёдод зэвүүцлээ юүлж,Замгүй зэлүүд газраар тэднийг тэнүүчлүүлдэг.

41. Харин Тэрээр гачигдагсдыг зовлон зүдгүүрээс хол, өндөрт өргөж,Тэдний гэр бүлүүдийг хонин сүрэг мэт өсгөдөг.

42. Шулуун шударга хүн үүнийг хардаг бөгөөд баяртай байна.Харин хамаг зөвт бус байдал амаа хамхидаг.

43. Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр зүйлсийг анхаарч,ЭЗЭНий хайр энэрлийг тунгааг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 107