Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 107:19-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэгээд тэд зовлонгийнхоо дунд ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс аварсан.

20. Тэр Өөрийн үгийг илгээн, тэднийг эдгээж,Тэднийг мөхлөөс нь аварсан.

21. Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

22. Тэднээр бас талархлын тахилуудыг өргүүлэн,Түүний үйлсийн тухай баясгалантай дуугаар тунхаглуул!

23. Усан онгоцоор далайд гарагчид,Их усан дээр наймаа эрхлэгчид

24. ЭЗЭНий үйлсийг хийгээдГүнд буй Түүний гайхамшгуудыг харсан.

25. Учир нь Тэр тушааж, хар салхийг босгож,Түүгээр далайн давалгааг хуйлруулсан.

26. Тэдгээр нь тэнгэр өөд гарч,Гүн уруу эргэн буув.Сүйрлийн улмаас тэдний сэтгэл хайлсан.

27. Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн, гуйвсан бөгөөдТэдний оюун ухаан нь самуурсан.

28. Тэгээд тэд зовлонгийнхоо дундаас ЭЗЭНд хашхирсан.Тэр тэднийг зовлон зүдгүүрээс нь гарган авсан.

29. Далайн давалгаануудыг нам гүм болгохоорТэрээр шуургыг номхтгосон.

30. Тэдгээр нь нам гүм болсон учраас тэд баярлаад,Тиймээс Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилсан.

31. Хайр энэрлийнх нь төлөө,Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун!

32. Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж,Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул.

33. Тэр гол мөрнүүдийг цөл болгон,Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг.

34. Тэнд оршин суугчдын хорон муугаас болжШимтэй газрыг хужиртай газар болгосон.

35. Тэрээр цөлийг усны цөөрөм,Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг.

36. Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг.Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан,

37. Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж,Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой.

38. Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж,Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 107