Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 106:36-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.

37. Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж,

38. Гэмгүй цусыг буюуКанааны шүтээнүүдэд тахисанӨөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ.Тэр газар ч цусаар бузарлагдсан.

39. Ингээд тэд өөрсдийгөө үйлсээрээ бузарлан,Үйлдлээрээ садар самууныг хийжээ.

40. Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж,Тэр Өөрийн өвийг жигшсэн.

41. Тэгээд Тэр тэднийг үндэстнүүдийн гарт оруулсан бөгөөдТэднийг үзэн ядагчид тэднийг захирсан.

42. Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж,Гар дороо тэднийг захирсан.

43. Олон удаа Тэр тэднийг авардаг байсан.Харин тэд өөрийн санаагаар тэрсэлж,Өөрсдийн гэм буруу дотроо улам шигдсээр байв.

44. Тийм байсан ч, тэдний хашхирахыг сонсохдооТэрээр зовлонг нь анхаарсан.

45. Тэр тэдний төлөө Өөрийн гэрээг санаж,Өөрийн хайр энэрлийн үлэмж ихийн ёсоор зөөлрөв.

46. Тэр бас бүх олзлогчдынх нь өмнөТэднийг өрөвдсөн.

47. Бидний Бурхан ЭЗЭН, биднийг аварч,Таны ариун нэрд талархал өргүүлэхээр болонТаны магтаалд бахархуулахаарБиднийг үндэстнүүдийн дундаас цуглуулаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 106