Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 106:29-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөдТэдний дунд тахал дэлгэрсэн.

30. Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөдҮүнээс болж тахал зогссон.

31. Энэ нь бүх үеийнхэнд мөнхөдТүүнд зөвт байдалд тооцогдсон.

32. Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөдТэднээс болж Мосед бэрхшээл учирсан.

33. Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраасМосе гоомой үгс хэлсэн.

34. ЭЗЭНий тэдэнд тушаасны дагууТэд ард түмнүүдийг устгаагүй,

35. Харин үндэстнүүдтэй хутгалдаж,Тэдний үйлсээс суралцан,

36. Өөрсдөд нь урхи болсон тэдний шүтээнүүдэд үйлчилсэн.

37. Түүгээр ч барахгүй тэд өөрсдийн охид, хөвгүүдээр чөтгөрүүдийг тахиж,

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 106