Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 106:25-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Харин майхан дотроо эгдүүцэн бувтнасан.Тэд ЭЗЭНий дуу хоолойг сонссонгүй.

26. Тиймээс Түүний тэдэнд тангарагласан ньТэднийг зэлүүд цөл газарт хаян,

27. Тэдний үр удмыг үндэстнүүдийн дунд унагаж,Газар бүрд тэднийг тараах болно гэсэн юм.

28. Тэд Баал-пеортой нийлж,Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ.

29. Ингэснээр тэд өөрсдийн үйлдлээр Түүнийг уурлахад хүргэсэн бөгөөдТэдний дунд тахал дэлгэрсэн.

30. Тэр үед Финехас босож, шүүлтийг гүйцэтгэсэн бөгөөдҮүнээс болж тахал зогссон.

31. Энэ нь бүх үеийнхэнд мөнхөдТүүнд зөвт байдалд тооцогдсон.

32. Тэд бас Мерибагийн их усны дэргэд Түүнийг хилэгнэхэд хүргэсэн бөгөөдТэднээс болж Мосед бэрхшээл учирсан.

33. Тэд Түүний Сүнсний эсрэг тэрсэлсэн учраасМосе гоомой үгс хэлсэн.

34. ЭЗЭНий тэдэнд тушаасны дагууТэд ард түмнүүдийг устгаагүй,

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 106