Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 106:11-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэдний өстнүүдийг ус бүрхсэн.Тэдний нэг нь ч үлдсэнгүй.

12. Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн.Тэд Түүний магтаалыг дуулсан.

13. Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ.Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,

14. Харин цөлд ихэд шунахайрч,Зэлүүд газарт Бурханыг сорьсон.

15. Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловчТэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.

16. Хуаранд байхдаа тэд Мосед болонЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд

17. Газар нээгдэн, Датаныг залгиж,Абирамын бүлгийг дарсан.

18. Тэдний бүлэгт гал дүрэлзэж,Галын дөл хорон муу хүнийг шатаасан.

19. Тэд Хоребт тугалыг бүтээж,Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.

20. Ингэж тэд өөрсдийн алдрыгӨвс иддэг үхрийн дүрсээр сольсон.

21. Египетэд агуу зүйлсийг хийсэнӨөрсдийн Аврагч Бурханыг тэд мартсан.

22. Тэрээр Хам нутагт гайхамшгуудыг,Улаан тэнгисийн дэргэд сүрдмээр зүйлсийг үйлдсэн юм.

23. Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөдТүүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулдТүүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 106