Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 106:10-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч,Дайсны гараас зольсон.

11. Тэдний өстнүүдийг ус бүрхсэн.Тэдний нэг нь ч үлдсэнгүй.

12. Тэгэхэд тэд Түүний үгэнд итгэсэн.Тэд Түүний магтаалыг дуулсан.

13. Тэд Түүний үйлсийг хурдан мартжээ.Тэд Түүний зөвлөгөөг хүлээгээгүй,

14. Харин цөлд ихэд шунахайрч,Зэлүүд газарт Бурханыг сорьсон.

15. Иймээс Тэр тэдэнд шаардсаныг нь өгсөн боловчТэдний сүнсийг эцээх өвчинг илгээсэн.

16. Хуаранд байхдаа тэд Мосед болонЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсанд

17. Газар нээгдэн, Датаныг залгиж,Абирамын бүлгийг дарсан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 106