Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 105:9-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Энэ бол Абрахамтай Түүний байгуулсан гэрээ болонИсаакт тавьсан Түүний тангараг юм.

10. Тэгээд Тэр түүнийг Иаковд тогтоол болгон,Израильд мөнхийн гэрээ болгон баталсан юм.

11. Ингэхдээ “Би чамд Канаан нутгийгТа нарын өв залгамжлалын хувь болгон өгнө” гэсэн юм.

12. Тэгэхэд тэд тоогоор цөөхөн,Маш цөөхөн бөгөөд тэр нутагт харийн хүмүүс байв.

13. Тэд үндэстнээс үндэстэн уруу,Нэг хаанчлалаас өөр хүмүүс уруу тэнүүчилсэн.

14. Тэр тэднийг дарлахыг хэнд ч зөвшөөрөөгүй бөгөөдТэдний төлөө хаадыг ч зэмлэн

15. “Миний тослогдогчдод бүү хүр,Миний эш үзүүлэгчдэд бүү хор хүргэ” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 105