Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 105:37-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

37. Дараа нь Тэр тэднийг алт мөнгөөр гаргасан бөгөөдТүүний овгуудын дотор бүдэрсэн хүн нэг ч байгаагүй.

38. Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан.Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ.

39. Тэрээр хөшиг болгон үүлсийг,Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан.

40. Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч,Тэднийг тэнгэрийн талхаар хангасан.

41. Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав.Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.

42. Учир нь Тэр Өөрийн ариун үгийг,Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 105