Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 105:30-42 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Тэдний нутаг мэлхийгээр дүүрч,Тэдний хааны ордонд ч орж ирсэн.

31. Түүнийг айлдсанд ялаан сүрэг,Бүх нутаг дэвсгэрт нь бөөс орж иржээ.

32. Тэр тэдэнд борооны оронд мөндөр оруулж,Тэдний нутагт галтай дөлийг буулгасан.

33. Тэр бас тэдний усан үзмийн модод ба инжир моддыг нь хуга цохиж,Нутаг хязгаарынх нь моддыг цавчсан.

34. Түүнийг айлдсанд царцаа буюуТоо томшгүй олон залуу царцаа ирж,

35. Тэдний нутгийн бүх ногоог,Газрынх нь үр жимсийг идэж цөлмөсөн.

36. Тэр бас тэдний нутгийн бүх ууган хөвгүүдийг,Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан.

37. Дараа нь Тэр тэднийг алт мөнгөөр гаргасан бөгөөдТүүний овгуудын дотор бүдэрсэн хүн нэг ч байгаагүй.

38. Тэднийг хөдлөн явах үед Египет баяртай байсан.Учир нь тэднээс айх айдаст тэд автжээ.

39. Тэрээр хөшиг болгон үүлсийг,Мөн шөнөөр гэрэлтүүлэхээр галыг тараасан.

40. Тэднийг гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч,Тэднийг тэнгэрийн талхаар хангасан.

41. Тэрээр хадыг нээсэнд ус олгойдон гарав.Тэр нь хуурай газруудаар гол мэт урссан.

42. Учир нь Тэр Өөрийн ариун үгийг,Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 105