Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 105:2-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун.Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.

3. Түүний ариун нэрээр сайрх.ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.

4. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.Түүний нүүр царайг үргэлж хайгтун.

5. Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь,Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.

6. Абрахамын үр удам, Түүний зарц,Иаковын хөвгүүд, Түүний сонгосон хүмүүс ээ!

7. Тэр бол бидний Бурхан ЭЗЭН юм.Түүний шүүлтүүд бүх дэлхийд байдаг.

8. Тэр Өөрийн гэрээг буюуМянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 105