Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 105:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНд талархлыг өргөж, Түүний нэрийг дуудагтун.Түүний үйлсийг ард түмний дунд мэдүүлэгтүн.

2. Түүнд дуу, Түүнд магтан дуулагтун.Түүний бүх гайхамшгуудын тухай тунхагла.

3. Түүний ариун нэрээр сайрх.ЭЗЭНийг эрэн хайгчдын зүрх баяртай байх болтугай.

4. ЭЗЭНийг хийгээд Түүний хүч чадлыг эрэлхийлэгтүн.Түүний нүүр царайг үргэлж хайгтун.

5. Түүний үйлдсэн гайхамшгуудыг нь,Түүний гайхамшигт юмс болоод Түүний амнаас гарах шүүлтийг санагтун.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 105