Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 104:27-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг таньТэд бүгд хүлээж байдаг.

28. Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг.Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг.

29. Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж,Хөрс шороондоо буцдаг.

30. Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.

31. ЭЗЭНий алдар мөнхөд байх болтугай.ЭЗЭН Өөрийн үйлсэд баярлах болтугай.

32. Түүнийг газар дэлхий уруу харахад тэр нь чичирдэг.Түүнийг уулсад хүрэхэд тэдгээр нь утаа гаргадаг.

33. Би амьдрах хугацаандаа ЭЗЭНд дуу дуулна.Би амьд байхдаа Бурханаа магтан дуулна.

34. Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай.Би ЭЗЭНий дотор баярлах болно.

35. Нүгэлтнүүд газар дэлхийгээс зайлуулагдаж,Хорон муу хүмүүс байхгүй болог.Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.ЭЗЭНийг магтагтун.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 104