Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 104:11-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж,Хулангуудын цангааг ч тайлдаг.

12. Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж,Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг.

13. Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.

14. Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон

15. Хүний зүрхийг баясгадаг дарсыг,Нүүрийг өнгөлдөг тосыг болонХүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.

16. ЭЗЭНий модод,Түүний тарьсан Ливаны хуш модод арвин ихээр ундаалдаг юм.

17. Тэнд шувууд болонНарс модыг оромж болгодог өрөвтас ч үүрээ засдаг.

18. Өндөр уулс янгирт зориулагдсан.Хадан цохио доргоны хоргодох газар болдог.

19. Тэрээр цаг хугацааг заахаар сарыг бүтээсэн.Нар ч шингэх газраа мэддэг.

20. Та харанхуйг томилсонд тэр нь шөнө болдог.Тэгэхэд ойн бүх араатан амьтад хэсэн явдаг.

21. Залуу арслангууд идэшнийхээ хойноос архирч,Бурханаас хүнсээ гуйдаг.

22. Нар мандахад тэд буцаж,Агуйнууддаа очин хэвтдэг.

23. Хүн ч ажиллахаар,Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.

24. Өө, ЭЗЭН, Таны үйлс хичнээн их вэ!Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн.Газар дэлхий Таны баялгаар дүүрэн юм.

25. Агуу, өргөн далай байдаг бөгөөдТэнд тоо томшгүй олон мөлхөгчид буюуТом, жижиг амьтад бий.

26. Тэнд усан онгоцнууд нааш цааш явдаг бөгөөдТэнд тоглож байхаар Таны бүтээсэн Левиатан ч бий.

27. Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг таньТэд бүгд хүлээж байдаг.

28. Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг.Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг.

29. Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж,Хөрс шороондоо буцдаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 104