Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 104:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.Миний Бурхан ЭЗЭН Та бол агуу их юм.Та цог жавхлан, сүр хүчээр хувцасласан.

2. Тэгэхдээ хувцас өмсдөгийн адил Өөртөө гэрлийг өмсөж,Тэнгэрийг хөшиг шиг татдаг.

3. Тэр Өөрийн дээд тасалгааны тулгуурыг усан дотор тавьдаг.Тэрээр үүлсийг Өөрийн тэрэг болгон хөлөглөдөг.Тэрээр салхины жигүүрээр явдаг.

4. Тэрээр салхийг Өөрийн элч,Галын дөлийг Өөрийн үйлчлэгч болгодог.

5. Үүрд мөнхөд гуйвуулж дайвуулахгүйн тулдТэрээр газар дэлхийг суурин дээр нь тогтоон тавьсан.

6. Та түүнийг хувцсаар халхлахын адил гүнээр бүрхсэн.Их ус уулсын дээр байлаа.

7. Таны зэмлэлээс тэд зугтаж,Таны аянгын дуунаас тэд зайлан одсон.

8. Уулс өргөгдсөн. Хөндий талуудТаны тэдэнд оноож тогтоосон газар уруу доош суусан.

9. Тэднийг газрыг бүрхэхээр буцаж ирүүлэхгүйн тулд,Тэднийг халиулахгүйн тулд Та их усны хязгаарыг тогтоосон юм.

10. Тэрээр хөндийд булаг оргилуулдаг.Тэдгээр нь уулсын дундуур урсдаг.

11. Тэдгээр нь хээр талын араатан амьтан бүрийг ундаалж,Хулангуудын цангааг ч тайлдаг.

12. Тэдгээрийн дэргэд огторгуйн шувууд нутагшиж,Мөчрүүдийн дунд дуулан жиргэдэг.

13. Тэр Өөрийн дээд тасалгаанаас уулсыг усалдаг.Түүний үйлсийн үр жимсэнд газар дэлхий хангалуун байдаг.

14. Тэрээр мал сүрэгт зориулан өвсийг,Хүний хөдөлмөрт зориулан хүнсний ногоог ургуулдаг.Энэ нь түүгээр газар шорооноос хүнсийг болон

15. Хүний зүрхийг баясгадаг дарсыг,Нүүрийг өнгөлдөг тосыг болонХүний зүрхийг тэнхрүүлдэг хоол хүнсийг гаргуулахын тулд юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 104