Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 103:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэр чиний амийг мөхлөөс аварч,Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.

5. Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулдТэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.

6. ЭЗЭН дарлагдсан бүхний төлөөЗөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.

7. Тэр Өөрийн замыг Мосед,Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.

8. ЭЗЭН бол өрөвч, нигүүлсэнгүй,Уурлахдаа удаан болоод хайр энэрлээр элбэг баян.

9. Тэр үргэлж тэмцэлдэхгүй,Уураа ч мөнхөд хадгалахгүй.

10. Тэр бидний үйлдсэн нүглийн дагуу бидэнд хандаагүй,Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй.

11. Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шигТүүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.

12. Өрнө дорноос хол байдаг шигТэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан.

13. Эцэг хүн үр хүүхдээ өрөвддөгийн адилЭЗЭН Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг.

14. Учир нь Тэр Өөрөө бидний хэрхэн бүтсэнийг мэддэг.Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг.

15. Хүний хувьд гэвэл, түүний өдрүүд өвс ногоо шиг байдаг.Тэрээр хээрийн цэцэг шиг өсөн хөгждөг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 103