Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 103:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.Дотор минь байгаа бүхэн ч Түүний ариун нэрийг магтагтун.

2. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж,Түүний ач тусын алийг нь ч бүү март.

3. Тэр чиний бүх гэм бурууг уучилж,Чиний бүх өвчнийг илааршуулдаг.

4. Тэр чиний амийг мөхлөөс аварч,Чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг.

5. Залуу нас чинь бүргэд мэт шинэчлэгдэхийн тулдТэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг.

6. ЭЗЭН дарлагдсан бүхний төлөөЗөв шударга үйлсийг болон шүүлтүүдийг үйлддэг.

7. Тэр Өөрийн замыг Мосед,Өөрийн үйлсийг Израилийн хөвгүүдэд мэдүүлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 103