Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 102:7-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Би сэрүүн хэвтдэг,Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.

8. Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан.Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан.

9. Учир нь би үнсийг талх шиг идэж,Уух усаа нулимстайгаа хольсон нь

10. Таны зэвүүцэл болон Таны хилэнгээс болсон юм.Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.

11. Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөдБи өвс шиг гандан хатаж байна.

12. Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог,Таны нэр ч үеийн үед байдаг.

13. Та босож, Сионыг өрөвдөнө.Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ,Тогтоосон цаг ирлээ.

14. Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж,Түүний тоос шороог ч өрөвддөг.

15. Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.

16. Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулжээ.Тэр Өөрийн цог жавхлангийн дунд үзэгдсэн.

17. Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч,Тэдний залбирлыг жигшдэггүй.

18. Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулдЭнэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.

19. Учир нь Тэр Өөрийн ариун өндөрлөгөөс харсан.Тэнгэрээс ЭЗЭН газар дэлхийг ширтсэн.

20. Энэ нь хоригдлын ёолохыг сонсож,Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.

21. Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг,Иерусалимд Түүний магтаалыг

22. Хүмүүсийг хамтдаа ирж,ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 102