Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 102:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач.Над уруу чихээ хандуулаач.Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.

3. Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөдЯснууд минь ч цуцал мод шиг шатсан.

4. Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан.Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.

5. Ёолох дууны минь чангаас болжЯс минь маханд минь наалдав.

6. Би хээр талын хотон шувуутай ижилссэн.Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.

7. Би сэрүүн хэвтдэг,Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 102