Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 101:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би хайр энэрэл ба шударга ёсны тухай дуулна,Өө, ЭЗЭН Танд би магтан дуулна.

2. Би төгс замд анхааралтай явна.Та над уруу хэзээ ирэх вэ?Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно.

3. Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй.Би урвагчдын ажлыг үзэн яддаг.Тэр нь надад наалдахгүй.

4. Зальхай зүрх надаас сална.Би ямар ч бузар муу зүйлийг мэдэхгүй болно.

5. Өөрийн хөршийг сэмхэн муулагчдыг би устгана.Дээгүүр харц, бардам сэтгэлтэй хэнийг ч би тэвчихгүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 101