2. Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж,Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг.
3. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ.Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөдНавчис нь ч хатдаггүй.Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.
4. Хорон муу хүмүүс бол тийм биш,Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт.
5. Тийм учраас хорон муу хүн шийтгэлд,Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй.
6. Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг,Харин хорон муу хүний зам сөнөх болно.