Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 8:8-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. улаан буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм.

9. Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаар ч дутахгүй, хад чулуу нь төмөр бөгөөд толгодоос нь зэс малтан гаргаж болно.

10. Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.

11. Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой.

12. Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран,

13. мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед

14. чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад,

15. өргөн уудам, аймшигт цөл дундуур, галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй ангамал газраар удирдан дагуулж, чиний төлөө цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ.

16. Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар цөлд чамайг хооллож байсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 8