Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 8:5-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Эцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв.

6. Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг сахь.

7. Чиний Бурхан ЭЗЭН чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар бол хөндий толгодоор нь гол горхи, булаг шанд урсдаг,

8. улаан буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм.

9. Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаар ч дутахгүй, хад чулуу нь төмөр бөгөөд толгодоос нь зэс малтан гаргаж болно.

10. Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.

11. Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой.

12. Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран,

13. мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 8