Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 8:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьдран, өнөр өтгөн болж, та нарын өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм.

2. ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.

3. Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар чамайг хооллож байсан.

4. Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.

5. Эцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 8