Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 7:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Чи тэднээс бүү ай! Учир нь та нарын Бурхан ЭЗЭН агуу их, аймшигт Бурхан та нарын дунд байна.

22. Чиний Бурхан ЭЗЭН чиний өмнө тэдгээр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг даруй түргэн устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.

23. Харин чиний Бурхан ЭЗЭН тэдгээр ард түмнүүдийг чамд тушааж өгөх бөгөөд тэднийг устаж дуустал нь үлэмжийн үймээн самуунд автуулна.

24. Тэр тэдний хаадыг чиний гарт тушаана. Тэгснээр чи тэдний нэрсийг тэнгэрийн доороос арчин зайлуулна. Чи тэднийг устгаж дуусгах хүртэл чиний өмнө зогсож чадах нэг ч хүн байхгүй.

25. Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.

26. Чи тийм жигшүүрт зүйлийг гэр орондоо бүү авчир. Чи бас түүн шиг хараал хүртэх вий. Чи түүнийг бүрмөсөн жигшиж, бүрмөсөн үзэн яд. Юу гэвэл тэр нь хориотой зүйл юм.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 7