Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 6:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. чи өөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.

13. Чи өөрийн Бурхан ЭЗЭНээс эмээж, Түүнд зарагдан, Түүний нэрээр тангарагла.

14. Та нар бусад бурхдыг буюу эргэн тойрныхоо ард түмнүүдийн бурхдаас алиныг нь ч бүү дага.

15. Та нарын дунд байгаа ЭЗЭН Бурхан чинь хартай Бурхан учир ЭЗЭН Бурхан чинь та нарт уурлан хилэгнэж, газрын хөрснөөс та нарыг арчин зайлуулуузай.

16. Та нар өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНийг Массад сорьсон шигээ бүү сорь.

17. Та нар ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигийг сайтар сахиж,

18. ЭЗЭНий өмнө юу нь зөв, сайн болохыг үйлд. Тэгвэл чи сайн сайхан байж, чиний өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр сайхан газар нутагт очин, эзэмшинэ.

19. ЭЗЭНий айлдсанчлан, чиний хамаг дайснуудыг өмнөөс чинь хөөн гаргана.

20. Хожим чиний хүү “Бидний Бурхан ЭЗЭНий танд тушаасан гэрчлэл, зарлиг, хуулиуд нь ямар учиртай юм бэ?” гэж чамаас асуувал

21. чи хүүдээ “Бид Египетэд Фараоны боол байсан юм. ЭЗЭН хүчирхэг мутраараа биднийг Египетээс авчирсан.

22. ЭЗЭН бидний нүдний өмнө агуу их аймшигт тэмдгүүд, гайхамшгуудыг Египетэд, Фараонд болон түүний хамаг гэр оронд үзүүлсэн юм.

23. Тэр бидний өвөг дээдэст тангарагласан нутагт биднийг оруулж, бидэнд өгөхийн тулд тэндээс авчирсан билээ” гэж хэл.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 6