Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 5:29-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Тэдний зүрх сэтгэл ийм байж, Надаас эмээн, Миний тушаал бүгдийг үргэлж сахиасай! Тэгээд тэд болон тэдний хөвгүүд үүрд сайн сайхан байх болтугай.

30. Чи очоод, тэдэнд «Майхан уруугаа буцацгаа» гэж хэлээд,

31. харин чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, хуулийг Би чамд хэлж өгөхийн тулд чи энд Миний дэргэд зогс. Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөг” гэж айлдсан.

32. Тиймээс та нар ЭЗЭН Бурханыхаа тушаасныг ёсчлон биелүүлэхдээ хянуур байж, баруун тийш ч, зүүн тийш ч хазайж болохгүй.

33. ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан бүх ёс журмыг даган мөрд. Тэгвэл та нар амьдарч, сайн сайхан яван, өөрсдийн эзэмших газар нутагт урт наслах болно.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 5