Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 34:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,

2. бүх Нафтали, Ефраим ба Манассегийн газар, баруун далай хүртэлх Иудагийн бүх газар,

3. Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ.

4. ЭЗЭН түүнд хандан—Энэ бол “Би үүнийг та нарын үр удамд өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковд Миний тангарагласан газар юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлджээ.

5. Тэгээд ЭЗЭНий зарц Мосе ЭЗЭНий айлдсан ёсоор Моабын нутагт үхжээ.

6. Түүнийг Бет-пеорын эсрэг талд орших Моаб нутгийн хөндийд оршуулжээ. Харин түүний булшийг өнөөг хүртэл хэн ч мэдэхгүй.

7. Мосе үхэхдээ зуун хорин настай байсан ч нүднийх нь гал буурсангүй, хүч тэнхээ нь ч харьсангүй.

8. Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 34