Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 33:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Мосе бидэнд хууль зарлиг буулгасан.Тэр хууль нь Иаковын чуулганы өмч юм.

5. Ард түмний тэргүүн нар цугларч,Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.

6. Реубен үхэлгүй амьдарч,түүний хүмүүс цөөрөхгүй байх болтугай гэв.

7. Иудагийн тухайд тэр ингэж хэлэв.—Өө, ЭЗЭН, Иудагийн дуу хоолойг сонсооч.Түүнийг өөрийнх нь ард түмэнд аваачаач.Тэр өөрийнхөө төлөө гараараа тулалдсан.Дайснаа дарахад нь Та туслах болтугай.

8. Левийн тухай тэр хэлэв.—Таны Туммим, Таны Урим нь Таны бурханлаг хүнд байх болтугай.Та түүнийг Массад туршиж,Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.

9. Тэр эцэг эхийнхээ тухай“Би тэднийг харж үзээгүй” гэж хэлсэн.Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй,өөрийн хөвгүүдээ ч танихгүй байсан.Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж,гэрээг тань сахисан болой.

10. Тэд Таны хууль тогтоолыг Иаковд,Таны хуулийг Израильд зааж,Таны өмнө утлага уугиулан,тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.

11. Өө, ЭЗЭН!Түүний эд хөрөнгийг ивээж,түүний гарын үйлсийг хүлээн аваач.Түүнийг эсэргүүцэгчдийн,үзэн ядагчдын ууцыг нь хугалж,дахин босож чадахгүй болгооч!

12. Бениамины тухай тэр хэлэв.—ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай.Тэр түүнийг өдөржин хамгаалж,түүнийг далныхаа хооронд суулгана.

13. Иосефын тухай тэр хэлэв.—Түүний нутгийг ЭЗЭН ерөөж,тэнгэрийн үнэт зүйлс,шүүдэр ба газрын гүнд хадгалагдах усаар,

14. нарны ургуулдаг үнэт жимсээр,сарны гаргадаг үнэт бүтээлээр,

15. эртний уулсын хамгийн сайн зүйлсээр,мөнхийн толгодын үнэт зүйлсээр,

16. газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр,бутан дотор оршиж байсан Түүний ивээлээр ивээх болтугай.Тэр ерөөл нь Иосефын толгой дээр,ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний толгойн титэм дээр буух болтугай.

17. Түүний сүр хүч нь ууган тугал шиг,түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөдтүүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ.Тэд бол Ефраимын түмтүүд,Манассегийн мянгатууд болой.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 33