Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 33:19-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэд ард түмнүүдийг уулын зүг дуудаж,тэндээ зөв шударгын тахилыг өргөнө.Тэд далайн арвин зүйлс,элсэнд нуусан эрдэнэсийг сорж авна.

20. Гадын тухай тэр хэлэв.—Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ!Гад эм арслан шиг хэвтэж гар болон толгойн оройг урна.

21. Тэр өөртөө дээжийг нь харсан.Тэнд захирагчийн хувь хадгалагдсан байсан.Тэр ард түмний удирдагчидтай хамт ирж,ЭЗЭНий шударга ёс ба Израильтай тогтоосон хууль тогтоолыг нь гүйцэтгэсэн билээ.

22. Даны тухай тэр хэлэв.—Дан бол Башанаас үсрэн гарч буй арслангийн зулзага болой.

23. Нафталийн тухай тэр хэлэв.—Ивээлд цадаж,ЭЗЭНий ерөөлөөр дүүрсэн Нафтали аа!Чи өрнөд хийгээд өмнөдийг эзэмш.

24. Ашерын тухай тэр хэлэв.—Хөвгүүдээс хамгийн ерөөлтэй нь Ашер.Тэр ах дүүсийнхээ ивээлийг хүртэн, хөлөө тосонд булхаг.

25. Хаалганы чинь түгжээ хүрэл төмөр болж,амьдрах өдрийн чинь уртад хүч чадал оршино.

26. Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга.Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж,огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.

27. Мөнхийн Бурхан бол орших газар.Түүний мөнхийн мутар доор чинь байна.Тэрээр чиний дайснуудыг өмнөөс чинь зайлуулж,“Устга” хэмээн айлдсан.

28. Израиль амар түвшин сууж,Иаковын булаг нь үр тариа,шинэ дарсны газарт ганцаархнаа байна.Түүний тэнгэр бас шүүдэр буулгадаг.

29. Израиль аа!Чи ерөөлтэй еэ!ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ?Тэр бол чамд туслах бамбай,чиний сүр жавхлант илд юм.Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж,чи тэдний мөргөлийн өндөрлөгүүдийг гишгэчнэгэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 33