Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 33:11-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Өө, ЭЗЭН!Түүний эд хөрөнгийг ивээж,түүний гарын үйлсийг хүлээн аваач.Түүнийг эсэргүүцэгчдийн,үзэн ядагчдын ууцыг нь хугалж,дахин босож чадахгүй болгооч!

12. Бениамины тухай тэр хэлэв.—ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай.Тэр түүнийг өдөржин хамгаалж,түүнийг далныхаа хооронд суулгана.

13. Иосефын тухай тэр хэлэв.—Түүний нутгийг ЭЗЭН ерөөж,тэнгэрийн үнэт зүйлс,шүүдэр ба газрын гүнд хадгалагдах усаар,

14. нарны ургуулдаг үнэт жимсээр,сарны гаргадаг үнэт бүтээлээр,

15. эртний уулсын хамгийн сайн зүйлсээр,мөнхийн толгодын үнэт зүйлсээр,

16. газрын үнэт зүйлс хийгээд түүнийг дүүргэдэг бүхнээр,бутан дотор оршиж байсан Түүний ивээлээр ивээх болтугай.Тэр ерөөл нь Иосефын толгой дээр,ах дүүсийнхээ дунд ялгарсан нэгний толгойн титэм дээр буух болтугай.

17. Түүний сүр хүч нь ууган тугал шиг,түүний эвэр нь зэрлэг үхрийн эвэр шиг бөгөөдтүүгээрээ ард түмнүүдийг газар дэлхийн хязгаар хүртэл түрнэ.Тэд бол Ефраимын түмтүүд,Манассегийн мянгатууд болой.

18. Зебулуны тухай тэр хэлэв.—Зебулун аа!Чи гарахдаа баярлагтун.Иссахар аа!чи асар дотроо баярлагтун.

19. Тэд ард түмнүүдийг уулын зүг дуудаж,тэндээ зөв шударгын тахилыг өргөнө.Тэд далайн арвин зүйлс,элсэнд нуусан эрдэнэсийг сорж авна.

20. Гадын тухай тэр хэлэв.—Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ!Гад эм арслан шиг хэвтэж гар болон толгойн оройг урна.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 33