Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 33:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.

2. Тэр хэлэхдээ—ЭЗЭН Синаигаас ирж, тэдний төлөө Сеир уулаас босож,Паран уулаас гэрэлтэж,түмэн ариун хүмүүсийн дундаас ирсэн.Түүний баруун мутарт нь галт хууль байсан.

3. Үнэхээр Тэр ард түмнүүдийг хайрладаг,бүх ариун хүмүүс нь Таны мутарт байна.Тэд Таны хөлд хэвтэн Таны үгийг хүлээн авна.

4. Мосе бидэнд хууль зарлиг буулгасан.Тэр хууль нь Иаковын чуулганы өмч юм.

5. Ард түмний тэргүүн нар цугларч,Израилийн овгууд хамт байх үед Тэрээр Иешурунд хаан байжээ.

6. Реубен үхэлгүй амьдарч,түүний хүмүүс цөөрөхгүй байх болтугай гэв.

7. Иудагийн тухайд тэр ингэж хэлэв.—Өө, ЭЗЭН, Иудагийн дуу хоолойг сонсооч.Түүнийг өөрийнх нь ард түмэнд аваачаач.Тэр өөрийнхөө төлөө гараараа тулалдсан.Дайснаа дарахад нь Та туслах болтугай.

8. Левийн тухай тэр хэлэв.—Таны Туммим, Таны Урим нь Таны бурханлаг хүнд байх болтугай.Та түүнийг Массад туршиж,Мерибагийн усны дэргэд түүнтэй маргалдсан билээ.

9. Тэр эцэг эхийнхээ тухай“Би тэднийг харж үзээгүй” гэж хэлсэн.Тэр ах дүүсээ хүлээн зөвшөөрөөгүй,өөрийн хөвгүүдээ ч танихгүй байсан.Учир нь тэд Таны үгийг даган мөрдөж,гэрээг тань сахисан болой.

10. Тэд Таны хууль тогтоолыг Иаковд,Таны хуулийг Израильд зааж,Таны өмнө утлага уугиулан,тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.

11. Өө, ЭЗЭН!Түүний эд хөрөнгийг ивээж,түүний гарын үйлсийг хүлээн аваач.Түүнийг эсэргүүцэгчдийн,үзэн ядагчдын ууцыг нь хугалж,дахин босож чадахгүй болгооч!

12. Бениамины тухай тэр хэлэв.—ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай.Тэр түүнийг өдөржин хамгаалж,түүнийг далныхаа хооронд суулгана.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 33