Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 32:5-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Тэд Түүнд мууг үйлдсэн.Тэд Түүний хүүхдүүд биш.Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн.

6. Тэнэг мунхаг хүмүүс ээ!Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу?Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү?Тэр чамайг бүтээж, бий болгосон.

7. Эртний өдрүүдийг санацгаа.Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.

8. Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,Адамын хөвгүүдийг хуваах үедТэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.

9. ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн,Иаков бол Түүний сонгож авсан өв.

10. ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд,араатан архирах цөлөөс олжээ.Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.

11. Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж,дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт

12. ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан баТүүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй.

13. ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж,талбайн ургацыг идүүлж, хаднаас бал,цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.

14. Үхрийн сүүний ээдэм, хонины сүү,хурганы өөх, Башан үүлдрийн хуц,ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан.

15. Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө.Чи таргалж, бүдүүрч, гялалзан,өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж,өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.

16. Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн,жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.

17. Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ.Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад,саяхан гарч ирсэн шинэ бурхад,өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.

18. Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран,чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 32