Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 32:47-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

47. Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт наслана гэв.

48. Яг тэр өдөр ЭЗЭН Мосед хандан—

49. Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар.

50. Чиний ах Аарон Хор ууланд үхэж, өвөг дээдэс уруугаа одсон шиг, чи бас өгсөж гарсан уулан дээрээ үхэж, өвөг дээдэс уруугаа одох болно.

51. Учир нь та нар Зиний цөлд Мериба-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Надад итгэлгүй хандан, Миний ариун болохыг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй.

52. Тиймээс чи тэр газрыг алсаас харж болно. Харин чи Израилийн хөвгүүдэд Миний өгч буй тэр газар уруу тийш орж болохгүй гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 32